
Худгийн өрөмдлөг
Газрын доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны эх үүсвэр юм. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаа газрын доорх усны нөөц, түүний боломжоос шууд хамаардаг. Гадаргын ус байхгүй газруудад малчид худгаас усаа авч ашигладаг, мөн газар тариалангийн усалгаанд, уул уурхайн болон үйлдвэрүүд нь үйл ажиллагаандаа газрын доорх усыг өргөнөөр ашиглаж байна.
Манай хамт олон Солонгос улсад үйлвэрлэсэн өрмийн машин, тоног төхөөрөмжүүдээр иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар бэлчээрийн болон суурийн газрын усан хангамж, үйлдвэрийн зориулалттай гүний худгуудыг өрөмдөн тоноглох ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.